Гэрээсээ зээлье

Эрхэм харилцагч та бүхэн түгжрэлд түгжирч цаг заваа үрэх шаардлагагүй боллоо. Бид та бүхэнд зориулан “Гэрээсээ зээлье” онлайн зээлийн үйлчилгээг санал болгож байна.

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Хэмжээ: 500,000 – 5,000,000 төгрөг хүртэл
Хугацаа: 12 сар хүртэл
Зээлийн хүү: Жилийн 21.48% /Сарын 1.79%/
Тусгай нөхцөлүүд: Эхний 2 сар хүүгүй
Барьцаа хөрөнгө: Шаардахгүй /Таны худалдан авч буй бараа бүтээгдэхүүн, ирээдүйд орох орлого/
Өргөдлийн хураамж: 0 төгрөг
Үйлчилгээ үзүүлсний шимтгэл: 0 төгрөг
Урьдчилгаа төлбөр: 0%
Хамтран зээлдэгч: Шаардахгүй
Зээл эргэн төлөх хуваарь: Сар бүр тэнцүү төлөлттэй

/Жич: Таны зээл олгогдсон тохиолдолд ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ хууль болон УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ хуулийн дагуу таны худалдан авж буй барааг барьцаа хөрөнгөөр бүртгэж, барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэхэд 20000 төгрөг та нэмж төлөхийг анхаарна уу.

ШААРДЛАГА

1. Банк, санхүүгийн байгууллагад ангилал буурсан зээлийн үлдэгдэлгүй байх
2. Аль нэгэн төрийн эсхүл хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагад үндсэн ажилтнаар 12 сараас доошгүй хугацаагаар ажилласан бөгөөд Нийгмийн даатгал төлдөг байх.
3. Нийгмийн даатгалыг үндсэн дүнгээс төлөөгүй эсвэл баталгаажаагүй бол дансны хуулгаар баримтжуулж болно.
4. Улаанбаатар хотын харъяалалтай, Монгол улсын иргэн байх

ЗЭЭЛИЙН МАТЕРИАЛ

Та дараах линкээр зээлийн судалгаанд шаардагдах материалуудыг татаж, зааврын дагуу бөглөнө үү. https://eshop.nomin.mn/leasing

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy