Зээлийн тухай

Зээл, зээлийн төрөл

Зээл гэж юу вэ? Санхүүгийн байгууллага, хувь хүнээс өөрийн хувийн хэрэгцээ болон бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг тодорхой хугацаатай, хүүтэй, эргүүлж төлөх нөхцөлтэй авахыг зээл гэж энгийнээр тодорхойлж болох юм.“Зээл” сэдвийн хүрээнд үндсэн зээл (зээлийн хэмжээ, хүү, хугацаа, зээл эргэн төлөгдөх хуваарь, барьцаа хөрөнгө, түүний шаардлага, зээлийн болон барьцаа), батлан даалтын гэрээ, зээлтэй холбоотой гарах зардал гэсэн үндсэн ойлголтуудыг мэдэх хэрэгтэй.

Үндсэн зээл: Зээлийн хүү, шимтгэл ороогүй зээлийн үлдэгдэл дүн.

Зээлийн хүү: Зээлийг тодорхой хугацаанд ашигласныхаа төлөө зээлдүүлэгчид
төлж буй төлбөр. Зээлийн хүү нь тогтмол болон хувьсах хүүтэй байж болно.Тогтмол хүү нь зээлийн хугацааны турш өөрчлөгддөггүй бол хувьсах хүү нь гэрээгээр тохирсон аргачлалын дагуу тодорхой хугацаанд өөрчлөгдөж байдаг.

Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөх төлбөрөө хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн зээлийн хүү дээр зээлийн хүүний тодорхой хувийг нэмж төлж буй хүү юм.

Зээлийн хугацаа: Зээлийн гэрээгээр тохиролцсон зээл авснаас эхлэн төлж дуусах хүртэл хугацаа.

Зээлдэгч, хамтран зээлдэгч: Зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээд.

Зээлийн бүтээгдэхүүний сонголт

Зээл таны хэрэгцээ шаардлагад нийцсэн, эрсдэлгүй, үр ашигтай байхыг урьдчилан судалж байж ямар төрлийн зээл сонгохоо шийдэх хэрэгтэй. Иймд зээл авахдаа дараах хүчин зүйлсийг тодорхойлох нь зүйтэй.

Зээлийн хүү, төлбөрийн тооцоолол

Зээл авахаар төлөвлөж байгаа иргэд сар, улиралд буцаан төлөх зээл болон хүүний төлбөрийг урьдчилан тооцоолж, түүнийг
төлж хүрэх мөнгөн орлогоо тооцоолдог чадвартай байх нь бидний анхан шатны мэдлэг байх учиртай.

Зээлийн хүү, төлбөрийн тооцоолол

Зээл авахаар төлөвлөж байгаа иргэд сар, улиралд буцаан төлөх зээл болон хүүний төлбөрийг урьдчилан тооцоолж, түүнийг
төлж хүрэх мөнгөн орлогоо тооцоолдог чадвартай байх нь бидний анхан шатны мэдлэг байх учиртай.

Зээлийн эргэн төлөгдөх хуваарь: Зээлийн хугацааны туршид зээл, түүний хүүний төлбөрийг тодорхой давтамжтайгаар хэсэгчлэн төлөх үүргийг тохиролцсон хуваарь.
Хөнгөлөлтийн хугацаа: Бизнесийн онцлог болон зээл эргэн төлөх орлогоос хамааран үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргийг хойшлуулж тодорхой хугацаанд зөвхөн хүүний төлбөр төлөх хугацаа.
Зээлийн урьдчилсан төлөлт: Зээлийн төлбөрийг хуваарьт хугацаанаас нь өмнө үндсэн зээлийг хэсэгчлэн болон бүтнээр нь буцаан төлөх.

Улаанбаатар хотын салбар байршил:

  1.  УИД салбар
    ЧД, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, УИД, 5 давхарт
  2. НИД салбар
    БГД, 14-р хороо, Ард-Аюушийн өргөн чөлөө, Номин их дэлгүүрийн 1 давхарт
  3. 22 салбар
    СХД 32-р хороо, Авто худалдааны цогцолбор, ОНӨААТҮГ-ийн “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төв
  4. Юнайтед салбар
    ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Гутал ХХК-ийн байр, 2 давхарт
  5. Яармаг салбар
    ХУД 4-р хороо, Наадамчдын зам, Номин Хайпермаркет
  6.  Зүүн 4 зам салбар
    БЗД 4-р хороо, Оршил хотхон, Номин Хайпермаркет 2 давхарт

📞Холбогдох утас: 18002888 /ЭНГИЙН ТАРИФААР/ *Та 18002888 дугаарт холбогдон 5️⃣ дугаар дээр дарж автомат хариулагч болон зээлийн ажилтантай холбогдоорой.

 

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy