ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалтыг үндэслэн “НОМИН КАРТ ББСБ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1.Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэггүй;
2. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн өнгөрсөн жилийн нийт борлуулалтын 1 хувиас дээш хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг компанитай хийж байгаагүй;
3. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид болон компани оролцогч нь болж байгаа нэгдлийн бусад оролцогч компанид эрх бүхий албан тушаал хашдаггүй, эсхүл сүүлийн 3 жилд тийм албан тушаал хашиж байгаагүй;
4. Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш;
5. Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй;
6.Зээлийн гэрээ буюу баталгаагаар хүлээсэн, хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
7.Ял шийтгэл эдэлж байгаагүй;
8.Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банк бус санхүүгийн байгууллагыг удирдахад харшлахгүй байх;

Бүрдүүлэх материал:
1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
2.Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх)
3.Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар /e-mongolia лавлагаа/
4.Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар
5.Иргэний үнэмлэхийн хуулбар

Дээрх сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны  өдрийн 17:00 цаг хүртэл “Номин Карт ББСБ” ХХК-ийн [email protected] цахим хаягаар хүлээн авна.
Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй зөвхөн холбоо барина.
Хаяг: Улаанбаатар хот,Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 2-р хороо, Номин Юнайтед
Утас: 89885532

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy